• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дэглэмийг сайтар сахиж байна

Говьсүмбэр аймагт 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус аймгийг дайран өнгөрсөн 7 автомашин, зөвшөөрөлтэй аймгаас гарсан 4 автомашин байна. Орон сууц, хороолол, гудамж талбай, хяналт шалгалтын цэгүүд иргэдийн хөдөлгөөн маш бага тайван байлаа.

Мөн Баянтал, Шивээговь сумдын Онцгой комиссоос зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад иргэд, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн байхгүй байгааг мэдээллээ.

Говьсүмбэр аймгийн иргэд маань өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сайтар сахиж нийгмийн болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа маш сайн биелүүлж байгаад үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид болон аймгийн Онцгой комиссын зүгээс талархалаа илэрхийлж байна.

Хоёрдугаар сарын 15-ны 06.00 цагаас дэглэм өөрчлөгдөж хэвийн горимд шилжсэн ч эрсдэлтэй нөхцөл цаг үргэлж биднийг дагаж буй учраас амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй сар шинийн золголтыг хийхгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.

Хүн ардын аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлэн ажиллаж буй аймгийн ОБГазар, Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн газар, МХГазар, ЭМГазар, сумдын ЗДТГазар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн болон жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.