• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байна

11 дүгээр сарын 21-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн хэмжээнд “СOVID-19” халдварын шинжилгээг Төмөр замын их эмчийн салбар, Сүмбэр сумын нэг болон гуравдугаар багийн өрхийн эмнэлэг, Баянтал, Шивээговь сумдын Эрүүл мэндийн төвд
шинжилгээ авах пункт нээн авч байгаа билээ.
Шинжилгээний хариу мэдээллийн хувьд 11 сарын 20 нд 2 дугаар хавьтлын 254 иргэнээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийсэн, сөрөг гарсан.
11 сарын 21, 22 нд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэд ажилласан болон сайн дурын нийт 530 иргэнээс шинжилгээ авсан,хариу сөрөг гарсан аж.
Өнөөдрийн байдлаар иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, сайн дурын шинжилгээндээ идэвхитэй хамрагдаж байна.
Говьсүмбэрийн аймгийн иргэд улс орон даяар тогтоосон “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” болоод аймгийн хэмжээнд тогтоосон 0 /тэг/ зогсолтын үед өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хандаж байна.