• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"КОВИД 19" цар тахлын үед сэтгэл зүйн эрүүл аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? сэдэвт бүлгийн ярилцлага зохион байгуулагдлаа

Тус бүлгийн ярилцлага зөвлөгөөнд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Ж.Мөнхдэлгэр багштай 6б ангийн сурагчид, Ц.Энхбаяр багштай 5б ангийн сурагчид, 5 дугаар сургуулийн М.Наранзул багштай 5a ангийн сурагчид хамрагдлаа. Бүлгийн ярилцлага зөвлөгөөнөөр:

Сэтгэл зүйн дархлаа гэж юу вэ?, хэрхэн сэтгэл зүйн дархлаагаа дэмжих вэ?

Ковид 19-ийн үед хүүхэд багачууд сэтгэл зүйн хувьд хэрхэн тайван байх вэ?

Сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах вэ?

Өөртөө бий болгох сонирхолтой дадлууд

Хөл хорионы үед өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ цахим хэрэглээг хянах, багасгах аргууд

Хөл хорины үед өөрийн сэтгэл зүйн аюулгүй байдлаа хангах аргуудын талаар ярилцаж, ГБХЗХГ-аас зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.