• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй хаалганы өдөрлөг болов

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон билээ. Тус өдрийн тохиолдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 2018 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд хуулийн байгууллагуудын дунд спортын арга хэмжээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуулийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Боржигин Чуулгын гаднах талбайд зохион байгуулав. Уг өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт оролцож иргэдэд хуулийн зөвлөгөө өгч гарын авлага ном товхимол, зурагт хуудас зэргийг тарааж ажиллав.