• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” аяны хүрээнд "СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ БИШ" хэлэлцүүлэгт оролцов

“ONE BILLION RISING” буюу НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ олон улсын хөдөлгөөн нь V-DAY хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслах зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос жил бүр өрнүүлж байгаа дэлхий нийтийн хөдөлгөөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой юм. Жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрх” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэнэ охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг бий болгож, охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг хүний эрхийн зөрчлийг насанд хүрэгчид болон өсвөр насныхны хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг халах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар нар оролцсон.

Хэлэлцүүлэгийн үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Г.Анхбаяр:

- Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын асуудал сэдвээр мэдээлэл

“Хөөрхөн зүрх” ТББ, “Гүнж” төвийн мэргэжилтнүүд :

- Охидын үзлэг эрхийн зөрчил болох нь

- Охидын дуу хоолой судалгааны танилцуулга хийж чиглүүлэгчээр ажилласан.

Хэлэлцүүлэгийн үр дүнд:

- Охидын үзлэгийг орон нутагт зохион байгуулахгүй байх

- Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн цогц үзлэгийн ач холбогдолыг иргэд, олон нийт, эцэг эх, хүүхдүүдэд танилцуулах ажлыг зохион байгуулах

- Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг хамтран зохион байгуулах зэргээр цаашид хамтын ажлаа улам бэхжүүлэхээр болсон.