• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сүмбэр сумын 1 дүгээр багийн өдөрлөгт оролцов

  2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн өдөрлөг Сүмбэр сумын 1-р баг Чойр өртөөний гадна талбайд зохион байгуулагдав. Уг өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ажилтан оролцож иргэдэд Хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гарын авлага, ном товхимол тарааж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллав.