• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Халдвараас хамтдаа сэргийлцгээе

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн засаг даргын 2020.11.12-ны А/356 захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор алба хаагчид дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх

- Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах

-Тусгаарлах байруудад хяналт тавих

-Үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргасан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох

-Ард иргэдэд шаардлага тавьж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэхээр ажиллаж байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж, хориглосон замаар зорчих зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-д зааснаар иргэнийг таван зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЦГЭЭЕ