• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа

Цаг үеийн нөхцөл, байдал болон Монгол Улсад "Ковид-19" цар тахал гарч хугацаат цэргийн алба хаагчийн эргэлт, уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 2020 oны нэг, хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний анги салбарт алба хааж байгаа зарим байлдагчдыг ар гэртэй нь утсаар холбогдуулах, цахимаар уулзуулах арга хэмжээг аймгийн Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулан ажиллалаа.