Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан
ажлын хэсэг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай,
Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Говьсүмбэр аймагт 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ний өдөр хүртэл дээрх хуулиудаар сургалт зохион
байгуулж уг сургалтанд Хүний Эрхийн үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах
мэргэжилтэн Б.Наранбаатар оролцов.