"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг ГСА дахь Цагдаагийн хэлтсийн хурлын зааланд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдав.Уг хэлэлцүүлэгт МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь аижлтан оролцов.
Аймгийн ГХУСАЗСЗ Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран төрийн бус байгууллагуудыг оролцуулж хууль хяналтын байгууллагуудыг түшиглэн энэ гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хор уршиг, учир шалтгааныг тодорхойлох, гаралтыг саармагжуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлгийг дараах чиглэлээр зохион байгуулав. Үүнд:
- "Хүний биед санаатай, болгоомжгүй хэлбэрээр хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, дүгнэх
- "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж дүгнэх
-Төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоог хэрхэн зохион байгуулах талаар санал бодлоо солилцов.