• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр"- арга хэмжээ зохион байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/171 тоот захирамжаар хичээлийн жилийн сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр” болгож бүх шатны байгууллын удирдлага, албан хаагч нарт хүүхдийн дуу хоолойг сонсож, хүлээн авч байх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ ажлын хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд, хүүхдүүдийн төлөөлөл хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал бодлоо солилцож, хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ.

Цахим хэлэлцүүлэгээр:
Хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлын талаар саналаа солилцож, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэж чадсан. Мөн аймаг орон нутгийнхаа хүүхдийн элчийг шинээр сонгож, 100 хувийн саналаар ДЗОУБ Бор-өндөр 1 ОНХ-ийн менежер Д.Оюунтуул сонгогдлоо .