• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

 Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”–ийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогийн хэлтэс, Сүмбэр сумын ЗДТГазар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, ХЭҮК-ын орон нутаг дахь ахлан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрхийн өдрийг угтаж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж "Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Боржигон чуулгад зохион байгууллаа.