• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё Хэлэлцүүлэгт оролцов

 Жил бүрийн 12 дугаар сарын 03 буюу "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” –ийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлгийг 2017 оны 11 сарын 28-нд Сүмбэр сумын ЗДТГ-ын иргэний танхимд болов. Уг хэлэлцүүлэгт аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ТББ, хөгжлийн бэрхшээлтэй 25 иргэн оролцов. Уг хэлэлцүүлэгт ХЭҮК-ын танилцүүлга, Хүний эрхийн үндсэн ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зэрэг сэвдээр мэдээлэл хийж, гарын авлага тарааж ажиллав.