Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Тус төлөвлөгөөнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спорт, соёлын арга хэмжээнд татан оролцуулах, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд сургах
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллыг дэмжих
- Нийгмийн бүх орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрал нөлөөлөх аливаа асуудлаар тэдний оролцоог хангах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гамшгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 8 зорилт 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.