• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөөгийн багуудад "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинжуулалт хийж эхэллээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын хөдөөгийн багуудад 5 сарын 5-ны өдрөөс Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт хийж эхэллээ. Сүмбэр сумын 1,2,4 дүгээр багийн иргэд аймгийн спорт хороонд, 3 дугаар багийн иргэд Политехникийн коллежийн спорт залаанд, 6 дугаар багийн иргэд 5 сарын 5,6-нд багийн төв дээр, 5 дугаар багийн иргэд 5 сарын 7,8-нд багийн төв дээр, Шивээговь сум Шивээговь уурхайн байранд, Баянтал сум сумын ЗДТГ тус тус дархлаажуулалтад хамрагдах хуваарь гарсан байна. Аймгийн хэмжээнд 2021.05.05-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 5 цэгт Сүмбэр суманд 551 иргэн, Шивээговь суманд 195 иргэн, Баянтал суманд 57 иргэн нийт̆т 793 иргэн хамрагдсан. Өссөн дүнгээр 1-р тунд 7966 буюу 73,8 хувь, II-р тунд 1860 буюу 17,2 хувьтай иргэд хамрагдсан байна.