• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цар тахлын үед аймгийн Эрүүл мэндийн газрын орны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсын хэмжээнд эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед Говьсүмбэр аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт уг цар тахлаар өвчилсөн иргэд хэвтэн эмчлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх үүднээс Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн багш оюутнуудаар эмнэлгийн ор хийлгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.