• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шивээговь сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ажилтан тус аймгийн Шивээговь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зөвлөлийн гишүүд болон тусгай зөвшөөрөл бүхий бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан Хүний эрхийн Үндэсний комисс, түүний үйл ажиллагаа, Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүүхдийн эрх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, гарын авлага, тараах материалыг оролцогч бүрт тарааж ажиллав.