Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын байранд Хүний эрхийн Үндэсний Комисс, түүний үйл ажиллагаа, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг харуулсан мэдээллийн самбарыг байршуулав. Уг мэдээллийн самбарыг байршуулсанаар Шивээговь сумын иргэд, хөдөлмөрчдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдэх, зөрчигдсөн эрхээ хэрхэн яаж сэргээлгэх талаарх мэдээллийг олж авах онцлогтой юм.