Жил бүрийн 12 дугаар сарын 10-ний өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Ойн хүрээндХүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ахлан мэргэжилтэн, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газар, Говьсүмбэр аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Шивээговь сумын 3-р сургуулийн урлаг зааланд Хүний эрхийн Үндэсний Комисс, түүний үйл ажиллагаа, Хүний эрхийн үндсэн ойлголт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, хууль зүйн зөвлөгөө өгч, ном товхимол, гарын авлага тарааж ажиллав.