• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын харьяа 425 дугаар Нээлттэй хорих ангид ажиллалаа

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 425 дугаар Нээлттэй хорих ангид хяналт, шалгалт хийлээ. Шалгалтын зорилго нь хорих ангид ял эдлэж буй ялтнуудын олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь хэрхэн хангагдаж байгаа, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж олон улсын жишиг, стандартад нийцүүлэх зорилгоор дээрх ажил зохион байгууллагдлаа. Дээрх ажлын хүрээнд ялтны байрны ахуй нөхцөл нь хуулиар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэх, хоол, хүнсний хангамж, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, ялтны хөдөлмөр эрхлэлт, ажилтнуудын зан харьцаа болон хорих ангийн дотоод журмын хэрэгжилтийн талаар шалгаж, баримт бичигт дүн шинжилгээ хийж ажиллалаа.