Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит цахим уулзалт 2021 оны 3 дугаар сарын 18-нд “ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Дээрх цахим уулзалтад Говьсүмбэр аймгийн Прокуроын газрын Ерөнхий прокурор, хяналтын прокурорууд болон комиссын орон нутаг дахь ажилтан оролцов.