• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн ахмадуудад ХЭҮК-ын үйл ажиллагааг танилцууллаа

2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн Хорооны ахмадын өргөөнд тус аймгийн 10 гаруй ахмадуудад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, харъяалах гомдол, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай болон ахмад настны эрхийн асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэн, ХЭҮК-оос ахмад настны нийгмийн хамгаалал, эрхийн сэдвээр явуулж буй судалгааны санал асуулгыг авлаа.