ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан "Алтай телевизтэй” байнгын тогтмол хамтын ажиллагаатай билээ. 2018 оны 4 сарын 25-ны өдөр Алтай телевизийн хүсэлтээр ХЭҮК-ын тухай, ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах, өнгөрсөн онд ХЭҮК Говь-Алтай аймагт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж ярилцлага өгөв. Мөн ХЭҮК, Нээлттэй нийгэм фрумтай хамтран гаргасан Хүний эрхийн цуврал лекцийг тус телевизээр олон нийтэд хүргэж байна.