• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Бид хамтдаа сэргийлж чадна” сургалт, сурталчилгааны ажилд хамтран оролцлоо

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Залуучууд хөгжлийн төв санаачлан  12 жилийн 1-р сургуулийн дотуур байрны 108 хүүхдэд "Бид хамтдаа сэргийлж чадна” сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Уг ажилд нэгдсэн эмнэлэгийн ирээдүйн босго төв, МСҮТ, ХЭҮК-ын аймаг дахь ажилтан нар хамтран оролцсон юм. Сургалтыг өртөөчилсөн хэлбэрээр явуулж 1-р өртөө дэлгэцийн донтолт, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалтийг ХГБХХ-ийн мэргэжилтэн Д.Төгсжаргал, 2-р өртөө БЗДХ, гэр бүл төлөвлөлт сургалтийг Нэгдсэн эмнэлэг ирээдүйн босго төвийн их эмч Ш.Сэлэнгэ, бага эмч Ч.Дашдаваа, 3-р өртөө ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг МСҮТ-н ажилтан К.Уранзаяа, 4-р өртөө Б.Болормаа Залуучууд хөгжлийн төвийн мэдээлэл, танилцуулга, 5-р өртөө хөгжөөнт тоглоом 1-р сургуулийн нийгмийн ажилтан Э.Пүрэвдалай, 6-р өртөө ХЭҮК-ын тухай танилцуулга,хүний эрхийн үндсэн ойлголт хичээлийг  ХЭҮК-н аймаг дахь ажилтан Б.Ариунжаргал нар хариуцан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. .