Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, ШХА хамтран 2018 оны 4 сарын 26-ны өдөр "Хөгжлийн бодлогын баримт бичигт бичил уурхайн талаарх асуудлыг тусгах хэлэлцүүлэг зохион байгуулж ХЭҮК-ын ажилтан урилгаар оролцов. Мөн 2018 оны 4 сарын 27 ны өдөр Бичил уурхайн эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд " сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан "Бичил уурхай дахь хүний эрхийн зарим асуудал төрийн оролцоо" сэдвээр илтгэл тавив.