• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймагт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ирж ажиллав

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж даргаар ахлуулсан баг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт ирж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх” сургалт, сурталчилгаа хийх, Говь-Алтай аймгийн эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн ажилтнуудад багц цаг олгох сургалт, Онцгой байдлын газрын алба хаагч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд тусгай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийх ,Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах зэрэг ажлыг зохион байгуулж ажиллав.