• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчдөд хүний эрхийн сургалт явуулав

  Аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр 9 дүгээр сарын 23-ны өдөр 18 сумын хэсгийн төлөөлөгчдөд "Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах нь" сэдэвт сургалтыг явууллаа. Мөн сургалтын үеэр "Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл"-д тусгасан нэг бүлэг асуудал болох "Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт" сэдвээр харилцан санал солилцлоо.