• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын ажилчдад хүний эрхийн сургалт хийв

       Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар Норвегийн тусламжийн байгууллагын аймаг дахь тусламжийн ажилтан хамтран "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Уг сургалтад эрүүл мэндийн газрын хүсэлтээр, тус газрын сургалтын танхимд Эрүүл мэндийн газрын ажилчдад ажилчдад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөрХЭҮК-ын тухай, ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан өнгөрсөн онд хийсэн ажлаа танилцуулж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн нөхцөлд байдлын дүн шинжилгээгээр илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгаж анхаарч ажиллахыг санал болгон, Хүний эрхийн үндсэн ойлголт хичээлийг заав.