• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл таны сонголт биш

ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2016 оны дөрөвдүгээр улиралд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийг иргэдэд уриалж ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл таны сонголт биш учир та өөрөөсөө эхлэн, байгууллага хамт олноороо бүгд хамтдаа тэмцэх шаардлагатай байгааг уриалж Гэр бүлийн хүчирхийлэл сэдэв хичээлийг ШШГА-ны алба хаагчдад 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, аймгийн Прокурорын байгууллагатай хамтран 10 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Дэлгэр, Гуулин , Тайшир сумын иргэдэд, 10 дугаар сарын 20-ны өдөр 3-р Цэцэрлэгийн эцэг эхчүүдэд тус тус заав.