• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав

Монголын хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч хуульч, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан нар хамтран 2017 оны 09 дүгээр сарын 12 ,13-ны өдрүүдэд аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, МСҮТөвийн оюутнуудын дунд хүний эрх, хүүхдийн эрхийн мэдлэг, хандлага болон шинэ эрүүгийн хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийтээр соён гэгээрүүлэх, Эрүүгийн хуульд тусгасан тодорхой төрлийн гэмт хэрэг буюу хүчиндэх, бусдын эд хөрөнгө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлэх, тухайн гэмт хэргийн халдлага эрсдэлээс өөрийгөө хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав.