Говь-Алтай
аймгийн Есөнбулаг сумын Жинс багийн иргэдийн нийтийн хуралд Хүний
эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн
оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа. Иргэдийн нийтийн хурал 2015 оны 9
дүгээр сарын 19-ны өдөр болсон бөгөөд ХЭҮК-ын тус аймаг дахь ахлах мэргэжилтэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор багийн 30 гаруй иргэдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-т
хэрхэн гомдол гаргах талаар мэдээлэл өгч, хүний эрхийн зарим ном, гарын авлага, товхимлыг өгсөн юм.