• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Засагт ханы хурд -2017” хурдан морины уралдаан зохион байгуулагдав

Говь-Алтай аймагт 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хаврын бүсийн хурдан морины уралдааныг "Засагт ханы хурд -2017”  нэртэйгээр зохион байгуулав. Нийт 10 орчим аймгийн уяачид оролцсон их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан моридыг давхардсан тоогоор 153 уралдаанч хүүхэд уралдуулж оролцлоо. Уралдааны үеэр 3 хүүхэд морьноос унасан боловч гэмтэл бэртэлгүй гэж эмчийн үзлэгээр онош гарсан байна. ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хурдан морины уралдааны бүртгэлийн явцтай  танилцаж, бүтгэлтэй холбогдолтой зөрчил дутагдлыг тухай бүр нь холбогдох ажилтнуудад танилцуулав. Мөн Нэгдсэн эмнэлгийн машинаар бүх уралдааны явцыг хянаж ажиллав. Хэдийгээр хүүхдүүдэд ноцтой гэмтэл учраагүй боловч нойр хоолгүй, хувцсаа яарч сандарсан байдалтай дутуу өмссөн, ялангуяа өөр аймгуудаас ирж оролцсон хүүхдүүд  ядарсан байдал ажиглагдаж байлаа.