• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэдээ сонсох өдөр” нээлттэй өдөрлөг арга хэмжээнд оролцов

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан төрийн байгууллагуудын "Иргэдээ сонсох өдөр” нээлттэй өдөрлөг арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн иргэдэд мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгч оролцлоо.