Говь-Алтай аймгийн Иргэний нийгмийн байгууллагын нэгдсэн зөвлөл, аймгийн ИТХ, ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Говь-Алтай ОНХХ хамтран 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нутгийн удирдлагын
ордны Иргэний танхимд "Иргэний нийгмийн байгууллагын удирдлагуудыг
чадавхижуулах нь” сургалтыг зохион байгуулж ХЭҮК-ын
ажилтан урилгаар оролцож ХЭҮК-ын тухай, Хүний эрхийн ерөнхий ойлголт , ХЭҮК-ын Говь-Алтай аймаг
дахь ажилтан Иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилласан тухай , 2016 онд
хийсэн ажлаа танилцуулж, 2017 онд үргэлжлүүлэн Алтай нутгийн иргэдийн эрхийн
төлөө хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж мэдээлэл өгөв.