• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Үндсэн хууль сэдвээр хичээл заалаа

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярыг тохиолдуулан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, хошууч Д.Болормаатай хамтран МСҮТ-ийн 30 сурагчдад Монгол Улсын Үндсэн хууль сэдвээр хичээл зааж, ХЭҮК тухай, ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах, ХЭҮК Говь-Алтай аймагт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан сурагчдын дунд "АХА” тэмцээнийг хамтран зохион байгууллаа.