• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Түмэнбаатартай уулзав

Хүний эрхийн Үндэсний Комисс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Түмэнбаатартай уулзаж Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт чиг үүргээ хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ойлголт түгээх, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол эрүүл мэнд , дэд бүтэц, байгаль орчны салбаруудад хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан хамтран ажиллахаар боллоо.