• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй өдөр арга хэмжээ зохион байгуулав

Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгуулж 25 орчим иргэдэд ХЭҮК-ын тухай танилцуулж, Хүний эрх эмхтгэл, Хүний эрх сэтгүүл,  брошурууд, бусад гарын авлага материалуудыг  тарааж, 1 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Мөн ШШГА- ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээн зохион байгуулагдаж, тус тэмцээний хөгжөөн дэмжигчдийн дунд Үндсэн хууль болон танин мэдэхүйн чиглэлээр "Аха” тэмцээнийг хамтран зохион байгуулж, эхний хоёр байр эзэлсэн иргэдэд ХЭҮК-ын нэрэмжит шагналыг гардуулав.