• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын Хүний эрхийн өдөр Говь-Алтай аймагт

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нарт "Төрийн байгууллагуудын нэгдсэн сургалт"-ыг зохион байгуулж байна. Уг сургалтанд бүх сумдын дарга нарт "Хүний эрхийн Олон улсын өдрийг" угтан ХЭҮК-ын ажилтан, Хууль зүйн хэлтэстэй хамтран оролцож ХЭҮК-тухай, Олон улсын Хүний эрхийн өдрийн тухай, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриалгыг танилцуулж, Хүний эрх эмхтгэл, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлийг тарааж өглөө.