• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдад хүний эрхийн сургалт зохион байгуулав

ХЭҮК-ын ажилтан аймгийн Прокурорын байгууллагатай хамтран иргэдийн хүний эрх, хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2016 оны 10 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Дэлгэр, Гуулин , Тайшир сумын иргэдэд хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа. Прокурорын газрын тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаа нь Говь-Аймагт үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл өгч, ХЭҮК-ын ажилтан ХЭҮК-ын тухай ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах тухай танилцуулж, Хүний эрхийн үндсэн ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэл сэдэвт хичээлийг заалаа. Мөн Дэлгэр суманд 2 иргэнд хууль зүйн зөвлөгөө.