• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдын цагдаа нарт хүний эрхийн сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 сумдын цагдаа нарт Хүний эрхийн үндсэн ойлголт, Эрүү шүүлтээс ангид байх эрх сэдвүүдээр сургалтуудыг тус газрын сургалтын зааланд зохион байгуулав.