• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хууль сурталчлах өдөрлөг” арга хэмжээ үргэлжлэн төрийн албан хаагчдад

ЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран "Хууль сурталчлах өдөрлөг” арга хэмжээг үргэлжлүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Онцгой байдлын хэлтэсийн 50 орчим, 11 дүгээр сарын 26-ны өдөр Ундрага- Алтай ОНӨААТҮГ, Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын 60 орчим ажилчдад ХЭҮК-ын тухай, Комисст хэрхэн өргөдөл гомдол гаргах тухай, Олон улсын хүний эрхийн өдрийн тухай, мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,4-р цэцэрлэгийн 30 орчим ажилчдад, 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,5-р цэцэрлэгийн 40 орчим ажилчдад , Эрүүл мэндийн газрын 50 орчим ажилчдад, 11 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны түлхүүр бага сургууль, 3, 6 ,7-р цэцэрлэгийн 60 орчимд ажилчдад ХЭҮК-ын тухай, Комисст хэрхэн өргөдөл гомдол гаргах тухай, Олон улсын хүний эрхийн өдрийн тухай танилцуулж, Хүний эрхийн үндсэн ойлголт хичээлийг заалаа.