• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын Өдөр Говь-Алтай аймагт арга хэмжээг Алтайн ард түмэнд хүргэж ажилласан Миний нутаг телевиз, Алтайн радион хамт олонд баярлалаа

Хүний эрхийн Олон Улсын Өдөр арга хэмжээг Говь-Алтай аймагт тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг өөрийн телевизээрээ сурталчилж, 12 сарын 08-ны өдрийн "Хүн бүрийн эрхийн төлөө" иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч буй арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд хурдан шуурхай хүргэж ажилласан "Миний нутаг" телевиз, телевизийн хамт олон, "Алтайн радион" хамт олонд гүнээ талархаж байна. Алтай нутгийн иргэдийн эрхийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй та бүгдийн ажил үйлс үргэлж дэлгэрэх болтугай.