• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын Өдөр Говь-Алтай аймагт

ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2015 оны  12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн Олон Улсын Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран  "Хүн бүрийн эрхийн төлөө " иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх нэгдсэн өдөрлөг арга хэмжээг  аймгийн нэгдсэн зах дээр зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд Хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Өмгөөллийн зөвлөл хамтран оролцов.