Хүний эрхийн олон улсын өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр иргэдийн эрхийнхээ төлөө тэмцэх чадварыг нэмэгдүүлэх, ХЭҮК-ын орон нутаг дахь үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Говь-Алтай ОНХХ хамтран Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 30 иргэдэд "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор Хүний эрхийн сургалтыг зохион байгууллав.