• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалтыг зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, дэмжлэг үзүүлэх тасгийн 64 алба хаагчдад тус албаны сургалтын танхимд "Хүний эрх ба Үндсэн хууль" хичээлийг заав.