• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт зохион байгуулав

Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг угтан, мөн Хүний эрхийн Үндэсний Комисс, ШШГЕГ –тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2018 оны 01 дүгээр сарын 08 –ны өдөр тус албаны сургалтын танхимд 17 ажилтан, алба хаагч нарт "Хүний эрх ба Үндсэн хууль" сэдвээр хичээл заав.