• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт зохион байгуулав

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан нар хамтран Ардчилал хүний эрхийн Олон улсын өдөр, Олон улсын авлигын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдийн хууль эрх зүй, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд иргэд, төрийн албан хаагч нарт зохион байгуулж уг сургалтанд Монголын хуульчдын холбооны ГАА дахь салбарын зохицуулагч, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч нар хамтран оролцож, хүний эрхийн ерөнхий ойлголт, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, мэдээллийн ил тод байдал, мэдэх эрхийн тухай, хүний эрх ба өмгөөлөл, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулав. Мөн сургалтын төгсгөлд мэдлэг бататгах танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгуулав.