• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн төлөө залуучууд бид нэгдэнэ” клуб ажиллаж байна

МСҮТ-ийн 30 сурагч  ХЭҮК-ын орон нутаг дахь үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүүхдийн эрх, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, тухайн клубын гишүүн хүүхдүүд амьдарч, сурч буй орчиндоо хүний эрхийг болон хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-ын ахлах мэргэжилтэнд болон холбогдох байгууллагад мэдээлэх, хүний эрхийн сургалт сурталчилгааны ажилд хамтран оролцож, эрхийнхээ төлөө тэмцэх чадвартай хариуцлагатай иргэн болж төлөвших, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий "Хүний эрхийн төлөө залуучууд бид нэгдэнэ” клуб нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн билээ. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Энх тайвны корпусын сайн дурын ажилчдад тус клубын үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллах төлөвлөгөө гаргалаа.