• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн төлөө залуучууд бид нэгдэнэ” клуб ажиллаж эхэллээ

Олон Улсын Хүний эрхийн өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МСҮТ-ийн "Хүний эрхийн төлөө залуучууд бид нэгдэнэ” клубын 30 гишүүдэд  ХЭҮК-ын орон нутаг дахь үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүүхдийн эрх, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, тухайн клубын гишүүн хүүхдүүд амьдарч, сурч буй орчиндоо хүний эрхийг болон хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-ын ахлах мэргэжилтэнд болон холбогдох байгууллагад мэдээлэх, хүний эрхийн сургалт сурталчилгааны ажилд хамтран оролцож, эрхийнхээ төлөө тэмцэх чадвартай хариуцлагатай иргэн болж төлөвших, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий 1 өдрийн чадавхижуулах сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхэд хөгжлийн танхимд ХЭҮК-ийн аймаг дахь ажилтан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Говь-Алтай ОНХХ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.