• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе”

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн Хүний эрхийн Олон Улсын өдрийг угтан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн газрын хүсэлтээр тус газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, дэмжлэг үзүүлэх тасгийн 65 алба хаагчидад тус албаны сургалтын танхимд Хүний эрхийн Олон Улсын өдрийн тухай, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас ирүүлсэн  "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриалгыг танилцуулж, "Хүний эрхийн олон улсын гэрээ, түүний хороодод гомдол гаргах журам " хичээлийг заалаа.